С.Эрдэнэ Х.Баттулга нар холбогдон яригддаг хэргийн талаар Прокурорын зөвшөөрөлгүй мэдээлэл өгөхгүй гэж АТГ-аас хариу өгчээ

С.Эрдэнэ Х.Баттулга нар холбогдон яригддаг хэргийн талаар Прокурорын зөвшөөрөлгүй мэдээлэл өгөхгүй гэж АТГ-аас хариу өгчээ

АН-ын зарим залуус өнгөрөгч Баасан гараг /2022.09.24/-т мэдээлэл хийж, С.Эрдэнэ болон Х.Баттулга нарт холбогдох хэрэг ямар шатандаа яваа талаар мэдээлэл өгөхийг АТГ болон Нийслэлийн прокурорын газраас шаардаж мэдээлэл хийсэн.

Иймд тэд баасан гаргаас эхлэн өнөөдөр /2022.09.26/-ийг хүртэл дөрөв дахь өдрөө АТГ-ын гадна суулт хийж байгаа юм. Тэд тус суултаараа “АН-ын залуучууд авилгачдаасаа салж, Гүтгэгдсэн лидрүүдийнхээ нэрийг цэвэрлэнэ. Ардчиллаа хамгаална ” хэмээн уриалж буй. Тэгвэл дөнгөж сая АТГ-аас суулт хийж буй залууст хандаж,  “С.Эрдэнэ Х.Баттулга нарт холбогдуулан яригддаг хэргүүдийн талаар прокурорын зөвшөөрлөөр мэдээлэл өгнө. Бие даан мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариу өгчээ.