Өнгөрөгч амралтын өдрүүдэд ОХУ-ын 1915 иргэн манай улсад ИРЖЭЭ

Өнгөрөгч амралтын өдрүүдэд ОХУ-ын 1915 иргэн манай улсад ИРЖЭЭ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Орос даяар хэсэгчилсэн цэргийн дайчилгаа” зарлаж цэрэг татлагын үйл ажиллагааг эхэлүүлсэнтэй холбоотойгоор манай улсад ихээр ирж байна нь мэдээлэл олны анхаарлыг татаад байгаа.

Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд ОХУ-ын хэдэн иргэн манай улсын хилээр нэвтэрсэн талаар Хил хамгаалах ерөнхий газрын албаны эх сурвалжаар тодуулахад "Есдүгээр сарын 24-ний өдөр ОХУ-ын 931 иргэн манай улсын хилээр нэвтэрсэн бол 145 иргэн гарсан байна. Харин есдүгээр сарын 25-ны өдөр 984 иргэн нэвтэрч, 208 иргэн гарсан гэх тоон мэдээлэл байна. Сүүлийн арав хоногийн дотор буюу энэ сарын 15-25-ны өдрүүдэд ОХУ-ын 5001 иргэн манай улсын хилээр нэвтэрч, 1797 иргэн гарсан" гэлээ. Эдгээр иргэд нь бүгд хууль дүрмийн дагуу манай улсад 30 хоногийн  визгүй зорчих эрхийнхээ хүрээнд орж ирсэн байна.