Б.Баатархүү: ОХУ-ын иргэн Монгол Улсын иргэний биед яагаад халдсан талаар шалгалтын ажиллагаа явуулж байна

Б.Баатархүү: ОХУ-ын иргэн Монгол Улсын иргэний биед яагаад халдсан талаар шалгалтын ажиллагаа явуулж байна

ОХУ-ын иргэн Д нь манай улсын иргэн Г-ийн толгойн тус газарт /дагз/ алхаар цохиж гэмтээсэн хэрэг энэ сарын 25-ны өдөр гарсан билээ. Үүнтэй холбогдуулан өнөөдөр /2022.09.26/ ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү мэдээлэл өгч байна.

Тэрбээр “ОХУ-ын иргэн Монгол Улсын иргэний биед халдсан гэх мэдээлэлд зөрүүтэй мэдээлэл гарсан байна билээ. Бодит байдал гэвэл есдүгээр сарын 22-23-ны өдөр ОХУ-ын иргэн Д нь Монголд ирсэн. Ирэхдээ хил дээр Монгол Улсын нэг, иргэнтэй танилцсан.

Тэд байр түрээслэхээр Монгол Улсын иргэн Г-ийн байранд 24-ны өдөр /2022.09.24/ байрлах байрандаа ирээд Монгол Улсын гурван иргэний хамт дөрвүүлээ архидан согтуурч ОХУ-ын иргэн Д нь Монгол Улсын иргэн Г-тэй хоёулхнаа үлдсэн байхдаа биед нь халдсан гэх нөхцөл байдал тогтоогдсон.

Өчигдөр Д-г 48 цаг саатуулах арга хэмжээг авсан. Хамт байсан Монгол улсын хоёр иргэнийг мөн адил саатуулсан. Яагаад хэрэг үйлдэх болсон нөхцөл байдал шалгалтыг явцад тодорхой болно. Тухайн ОХУ-ын иргэн дипломат ямар нэг эрх байхгүй. Мөн одоогоор ОХУ-аас орж ирж буй иргэд гэмт хэрэг үйлдээд эрүүгийн хэв журам хүндрээд байгаа нөхцөл байдал байхгүй. Нотлогдоогүй батлагдаагүй мэдээлэл байна” гэлээ.




Өнөөдөр бар өдөр

13 цагийн өмнө