ЦЕГ: Монгол иргэний биед халдсан ОХУ-ын иргэнийг хойшлуулалгүйгээр 48 цаг саатуулан шалгаж байгаа

ЦЕГ: Монгол иргэний биед халдсан ОХУ-ын иргэнийг хойшлуулалгүйгээр 48 цаг саатуулан шалгаж байгаа

Есдүгээр сарын 24-25-ныг шилжих шөнө ОХУ-ын иргэд нийлж, Монгол эрэгтэйн толгойг алхаар цохин хүнд гэмтээсэн хэрэг гарсан билээ. 

Энэ талаар хэргийн мөрдөн байцаалт хэрхэн явагдаж байгаа талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү дараах өглөө. Тэрбээр "Энэ сарын 22-23-нд ОХУ-ын иргэн Д Монгол Улсын хилээр орж ирсэн. Ингэхдээ хил дээр танилцсан Монгол иргэнийд очиж байрыг нь түрээслэхээр болсон байдаг. Ингээд энэ сарын 24-ний өдөр тухайн Монгол Улсын иргэний байрных нь танил болох Г-н гэрт орсон. Улмаар Оросын иргэн Д нь Монгол Улсын иргэн Г-н биед халдсан нь тогтоогдож байгаа. Тиймээс хойшлуулалгүйгээр 48 цаг саатуулах арга хэмжээг яаралтай авсан. Мөн хэрэг гарах үед байсан хоёр монгол иргэнийг ч саатуулсан. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна" гэлээ.