Завханы Мэргэжлийн хяналтын газрын дарга жирэмсний амралтаас ажилдаа орсон албан хаагчаас 2.5 саяын хахууль авчээ

Завханы Мэргэжлийн хяналтын газрын дарга жирэмсний амралтаас ажилдаа орсон албан хаагчаас 2.5 саяын хахууль авчээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэсээс өнгөрсөн долоо хоногт есөн хэргийг шүүхэд шилжүүлэх, 16 хэргийг хаах, гурван хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн байна.

Тухайлбал Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга “Д” нь жирэмсний амралт нь дуусаж эгүүлэн томилогдсон албан хаагчаас 2.5 сая төгрөгийн хахууль авсан байжээ. Мөн байгууллагын төсвийг захиран зарцуулахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна.