Өнөөдөр\2022.09.27\нутгийн баруун болон хойд хэсгээр үүлшинэ, өдөртөө Монгол-Алтайн уулсаар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Онон, Улз голын хөндийгөөр 13-18 градус, Их нууруудын хотгор болон говь, тал, хээрийн нутгаар 25-30 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө 21-23 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.