Цагдан хорих байранд сэжигтэн нас барсан хэрэг дахин гарчээ

Цагдан хорих байранд сэжигтэн нас барсан хэрэг дахин гарчээ

ШШГЕГ-ын харьяа хорих ангийн Цагдан хорих байранд дахиад сэжигтэн нас баржээ. Тодруулбал, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн Цагдан хорих байранд 64 настай Б өнгөрсөн бямба гарагт ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байна.

Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай тэрээр бусдын амийг хохироосон хэрэгт холбогдон цагдан хоригдож байжээ. Талийгаач нь зүрх, судасны өвчтэй, эмчийн хяналтад байсан гэдгийг албаны эх сурвалж мэдээлэв. 




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө