Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн ОХУ-ын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочид хуулийн дагуу арга хэмжээ тооцно гэв

Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн ОХУ-ын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочид хуулийн дагуу арга хэмжээ тооцно гэв

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Орос даяар хэсэгчилсэн цэргийн дайчилгаа” зарлаж цэрэг татлагын үйл ажиллагааг эхэлүүлсэнтэй холбоотойгоор манай улсад ихээр ирж байгаа.

ОХУ-аас Монголд орж ирсэн тус улсын дугаартай тээврийн хэрэгсэл манай улсад зорчихдоо замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн талаарх бичлэг цахим сүлжээнд олны анхаарлыг татаад байгаа билээ.  Тэгвэл эл зөрчилд цагдаагийн байгууллагаас ямар арга хэмжээ авсан талаар Тээврийн цагдаагийн албаны эх сурвалжаас тодруулахад "Тухайн зөрчлийг Мөрдөн шалгах газрын Зөрчил шалгах хэлтсээс бүртгэж аваад Сүхбаатар дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс рүү харъяалалын дагуу шилжүүлсэн. Хуулийн дагуу арга хэмжээ тооцно" гэлээ.