ВИДЕО: ОХУ-ын Хиагт боомттой нийлэх Монголын "Алтанбулаг"-ийн автозам "ГУРВАН МЕТР" зөржээ

ВИДЕО: ОХУ-ын Хиагт боомттой нийлэх Монголын "Алтанбулаг"-ийн автозам "ГУРВАН МЕТР" зөржээ

Засгийн газраас хэрэгжүүлж буй "Гаалийн шинэчлэл"-ийн хүрээнд 2019 оны 9 дүгээр сарын 26-ний өдөр Азийн хөгжлийн банкны 6,6 сая ам.долларын санхүүжүүлэлтээр Сэлэнгэ аймгийн АЛТАНБУЛАГ, СҮХБААТАР боомтыг олон улсын жишигт нийцүүлэн өргөтгөн шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх бүтээн байгуулалтын ажил эхэлсэн байна. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу.

-АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ 6,6 САЯ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТЭЭР ХИЙГДЭЖ БУЙ АЛТАНБУЛАГ БООМТЫН АЖИЛ  НЭГ ЖИЛЭЭР ХОЙШИЛЛОО-

Энэхүү төслийн хүрээнд шинээр дөрвөн эгнээ бүхий 1.8 км хатуу хучилттай зам, зогсоол, Сүхбаатар хилийн боомтод хилийн хяналтын байгууллагуудын “Нэг цэгийн үйлчилгээний цогцолбор”-ийг барих ажлууд хийгдэхээр төлөвлөж “Татах хүч” ХХК тендерт шалгарч 2020 оноос барилгын ажлаа эхлүүлсэн.Ингэхдээ уг төсөл хэрэгжсэнээр гадаад худалдаа илүү түргэн шуурхай болж худалдаа эрхлэхэд зарцуулах зардал, цаг хугацаа 30 хувь багасна гэж байв.

Гэтэл өнөөдөр /2022.09.27/ аль хэдийнээ ашиглалтад орох ёстой байсан Алтанбулаг боомтын зам ОХУ-ын Хиагт боомтын замтай гурван метр зөрж, барилгын ажил нь дөнгөж 60 гаруй хувьтай явж байна. Татах хүч ХХК зүгээс хол хорионоос болсон гэхчлэн давагдашгүй хүчин зүйлсэд хамаарах шалтгаануудыг хэлж байлаа. цар тахлын үед амжилттай баригдсан  барилгын жишээ дуусахгүй. Түүнчлэн ажил удааширч буйгаас үүдэж Алтанбулаг боомтын ажилчдын нөхцөл байдал ч хүнд байгаа талаар тус бүсийн удирдлагууд хэлж байсан юм.

ВИДЕО: 

-АЛТАНБУЛАГ ШИНЭЧЛЭЛИЙН ТӨСЛИЙН ГҮЙЦЭТГЭЛ 64.35 ХУВЬТАЙ БАЙНА-

Энэ талаар “Монкон констракшн ХХК” компанийн ерөнхий инженер Г.Уламнэмэх мэдээлэл өгөхдөө “Бид 2020 оны зургаадугаар сараас эхэлж ажиллах ёстой байсан боловч 2020 оны наймдугаар сараас эхэлж ажлаа эхлүүлсэн. Ингээд 2020 наймдугаар сараас эхэлж улс орон даяар ковидын нөхцөл байдал үүссэн учраас бүх хол хорио энэ бүх асуудалтай тулгарч өнөөдөр яг энэ түвшинд барилга угсралтын ажлыг хийсэн. Манай нийт төслийн гүйцэтгэл өнөөдрийн байдлаар 64.35 хувьтай явж байна. Гэхдээ бид анх эхлэхдээ нэг хоёрдугаар ээлж гэж хувааж байсан. Нэгдүгээр ээлжийн ажил бол бүгд 90-эс дээш хувийн гүйцэтгэлтэй болсон байгаа гэсэн үг” гэсэн юм.

-ХИЛИЙН БООМТЫН АЖЛЫГ МОНГОЛ УЛСЫН НҮҮР ЦАРАЙ ГЭДЭГ ТАЛААС НЬ ХАРЖ СЭТГЭЛТЭЙ ХАНДАХ ЁСТОЙ-

Харин Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж “Тооцооллоо хийгээд ядаж цутгалтын ажил чинь өнөөдөр бүрэн дууссан дараагийн дүгнэлт гарахыг хүлээж байна гэвэл бид бас ойлгон болно шүү дээ. Гэвч цутгалтын чинь ажил ч яваагүй. Зураг нь ч байхгүй. Дээрээс нь “Татах хүч ХХК” өнөөдөр зохиогчийн хяналт тавих ёстой болохоос захиалагчийн хяналтыг тавихгүй. Яагаад ийм асуудлууд удаа дараа гарч байгаа вэ гэдэг асуудлыг бид та бүхэнтэй яриад л байгаа. Одоо та нар нэгдүгээр ээлжийн төслийн ажлаа 90 хувьтай хүлээлгэж өгнө гэж байна. Яг өнөөдрийн байдлаар дотор нь ороод үзэхэд хийсэн бэхэлгээний төмөр ил гарсан. Тэрийгээ зүгээр будаад хаясан гэхчлэн чанаргүй ажлууд байгаа. Өнөөдөр бид энэ ажлыг хойд хил Монгол Улсын нүүр царай гэдэг талаас нь та нар Монгол Улсад сэтгэлтэй хандах ёстой” гэсэн юм.

-ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ХЭРХЭН ЗАРЦУУЛАГДАЖ БАЙГАА НЬ ТОД ЖИШЭЭ ЭНЭ-

Иймд УИХ-ын дарга Г.Занданшатар нөхцөл байдалтай танилцаж тус барилгын ажлыг хяналтыг Сэлэнгэ аймгийн засаг дарга, Хил гаалийн байгууллагатай хамтарч шалгахыг үүрэг болгож “Татах хүч ХХК”-ийн уг асуудлыг Сангийн Яамд албан бичгээр мэдэгдэхийг даалгасан юм. Мөн ирэх оны долдугаар сар /2023.07.01/-д ашиглалтад оруулах амлалт авав.