Бага насны хүүхдийн хөлийг буудсан хэргээр шалгагдаж байсан иргэн амиа хорлосон байж болзошгүй байгаа ажээ

Бага насны хүүхдийн хөлийг буудсан хэргээр шалгагдаж байсан иргэн амиа хорлосон байж болзошгүй байгаа ажээ

Өчигдөр /2022.09.27/ Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт 40 гаруй насны эрэгтэй хүн боомилж амиа хорлосон хэрэг гарчээ. Тодруулбал, тус сумын харьяа иргэн 42 настай Э нь өнгөрсөн наймдугаар сарын 12-ны өдөр /2022.08.12/ өөрийн төрсөн хүү С-ийн хөлийг буудсан хэргээр Булган аймаг дахь цагдаагийн газарт хоригдож, шалгагдаж энэ есдүгээр сард батлан даалтаар гадуур шалгагдаж байх хугацаандаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж улмаар амиа хорлосон байж болзошгүй байгаа ажээ. 

Иймд иргэд та бүхнийг галт зэвсэгтэй харьцахдаа анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж тус мэдээллийг нийтэллээ.