21 хоногийн тусгаарлалт хууль бус эсэхийг хэлэлцэх УДШ-ийн хурал хойшиллоо

21 хоногийн тусгаарлалт хууль бус эсэхийг хэлэлцэх УДШ-ийн хурал хойшиллоо

Өмгөөллийн “Фиделитас партнерс” ХХН нь УОК-ын “Гадаад улсаас эх орондоо эргэж ирсэн иргэдийг тусгаарлах байранд ажиглах хугацааг 21 хоногоор, гэртээ тусгаарлан ажиглах хугацааг 14 хоногооор, нийт 35 хоног тусгаарлахаар тогтоосон шийдвэр”-ийг хууль бус болохыг тогтоолгох, түүний улмаас иргэнд учирсан хохирлыг барагдуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, улмаар гурван шатны шүүхэд хандсан байдаг. 

Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх УОК-ын үйл ажиллагааг зөв гэж үзсэн бөгөөд тус хуулийн фирм нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Монгол Улсын Дээд шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргаад байсан юм. Улмаар Улсын Дээд шүүх эл асуудлыг өнөөдөр хэлэлцэхээр тодлоод байсан.

Тэгвэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярболд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцох боломжийг хангаж, хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч, шүүх хуралдааныг 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хойшлуулсан байна.