“Татварын таатай орчин бүрдсэн эсэх тодорхойгүй байна. 2023 оноос хэрэгжих хуулийг бизнес эрхлэгч нартай зөвшилцөөч" гэж хүсэж байна

“Татварын таатай орчин бүрдсэн эсэх тодорхойгүй байна. 2023 оноос хэрэгжих хуулийг бизнес эрхлэгч нартай зөвшилцөөч" гэж хүсэж байна

Өнөөдөр /2022.09.29/ Монголын бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах түр хорооноос бизнес эрхлэгчдэд тулгардаг татварын асуудлаар мэдээлэл хийлээ.

Тус мэдэгдэлд, “Өнөөдрийн байдлаар Монгол Улсын иргэн Монгол Улсын үндсэн хуульдаа өөрийнхөө хөдөлмөрлөх ажлын байрыг чөлөөтэй сонгох эрхтэй. Харин төр засгаас ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийнхээ эрх ашигт хяналт тавьж, цалин хөлс олгох үүрэгтэй. Гэвч одоогийн байдлаар албан бус хөдөлмөр эрхэлж байгаа иргэдэд тулгамдаад байгаа асуудлыг би өнөөдөр ярих гэсэн юм.

2022 оны есдүгээр сарын 22-ны өдрөөс бизнес эрхэлж байгаа иргэдэд албан шаардлага хүргүүлж дуудуулж байна. Тус албан шаардлага нь татварын тухай хуульд нийцүүлээд дуудаж ирүүлж байгаа юм.

Татварын тухай хуулийн 30 дүгээр зүйлийн 30.1,2 гэсэн заалтаар татварын зөрүүтэй байдал үүссэнтэй холбогдуулаад дуудаж байгаа. 30.5,6,7 гэсэн зүйл заалтаар заавал ир ирэхгүй бол дараа дараагийн арга хэмжээг авна гэж байгаа юм. Зарлуулах мэдээлэл гэх зүйл дээр юуг тодотгож өгч байна вэ гэхээр 2018-2022 оны хугацаанд эдгээр иргэдийн дансны гүйлгээг орлого гэж үзэж байна уу үгүй юу эсвэл залруулаад тодруулга маягаар дахин тайлангаа гарга гэсэн асуудал хэлээд байна.

Үүн дээр маш бухимдалтай байна. Цар тахлын нөхцөлтэй байх хугацаанд бүх дансны гүйлгээг тодруулаад тохируулга хийх шаардлагыг бизнес эрхлэгчид хүлээн зөвшөөрөхгүй. Бид бүгд нягтлан бодох бүртгэлийн ажилтан биш. Хархорин, Нарантуул зах гэх мэт маш олон зах худалдааны төвд үйл ажиллагаа эрхэлж буй хүмүүс холбогдож байгаа” гэв. Мөн 2020-2021 онд жилд нэг удаагийн татвар тайлан гаргаж өгөөд 360-480 мянган төгрөгийн татвар жил бүр төлдөг болж эхэлсэн. 2022 оны хуулийн хэлэлцүүлэг дээр юуг анзаараад байна вэ гэхээр 2023 онд хэрэгжих татварын тухай үндсэн хууль дээр 10 сая хүртэлх цалин буюу түүнтэй тэнцэх орлогод 10 хувийн татвар ноогдуулна гэсэн байна. Энэ хэрэгжвэл хувиараа бизнес эрхэлж буй хүмүүсийн дансанд орж буй мөнгийг орлого гэж тооцох уу? цалин гэж тооцох уу? энийг яаж зөв тодорхойлох вэ гэдэг дээр зөвшилцье гэх санааг дэвшүүлж байна” гэлээ.