“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн захирлаар Г. Дугаржавыг томилохоор урьдчилсан мэдүүлгийг нь АТГ-т хянуулахаар ханджээ

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн захирлаар Г. Дугаржавыг томилохоор урьдчилсан мэдүүлгийг нь АТГ-т хянуулахаар ханджээ

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас А.Ариунболдыг чөлөөлөхөөр болжээ. Учир нь тус үйлдвэр олон сар сул зогсолт хийж, үйл ажиллагаа нь доголдож эхэлсэн гэх мэдээлэл бий. Тэгвэл Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд Ганпүрэв овогтой Дугаржавыг томилохоор, түүний урьдчилсан мэдүүлгийг АТГ-т хянуулахаар өчигдөр /2022.09.28/явуулжээ Г.Дугаржав нь МАХН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан нэгэн ажээ.