Бүлэг этгээдэд зодуулж, шатсан залуу эхний хагалгаандаа орсон ч биеийн байдал хүнд байна гэв

Бүлэг этгээдэд зодуулж, шатсан залуу эхний хагалгаандаа орсон ч биеийн байдал хүнд байна гэв

Энэ сарын 16-ны өдөр /2022.09.16/ таван иргэн бүлэглэн 26 настай залууг шатааж хэргийн газраас зугтсан хэрэг гарсан. ЭНД ДАРЖ уншина уу.

Тодруулбал, иргэн Б 26 настай эрэгтэйг фэйсбүүкээр танилцсан 16 настай, эмэгтэй “Р” нь дуудаж уулзан бусадтай бүлэглэн бугуйн цаг, гар утас, банкны карт зэргийг дээрэмдэн банкны картын нууц дугаарыг хэлүүлэхийн тулд хохирогчийн хувцсыг нь тайлж нүцгэлгэн зодож, улмаар дээрээс нь шатамхай будаг шингэлэгч цацаж гал тавин шатаан хэргийн газраас зугтсан нөхцөл урьдчилсан байдлаар тогтоогдоод байсан юм.

Тэгвэл одоогийн байдлаар хэрэгт холбогдсон гурван эрэгтэйг цагдан хорьж, хоёр эмэгтэйг нь гадуур байцааж байгаа аж. Харин хохирогч залуу Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа бөгөөд тэрбээр эхний хагалгаандаа амжилттай оржээ. Гэсэн хэдий ч биеийн байдал хүнд байгаа талаар эх сурвалж мэдээллээ.




Өнөөдөр бар өдөр

23 цагийн өмнө