Өнөөдөр\2022.09.30\ихэнх нутгаар үүлшинэ, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, баруун аймгуудын нутгийн зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.
Өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгороор 1-6 градус, Говь-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Бороо орохгүй. Салхи өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө 14-16 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.