ВИДЕО: “Усан парк барина” гэж хашаалсан газарт Усан парк биш Орон сууц барих зөвшөөрлийг БХБЯ-наас саяхан олгожээ

ВИДЕО: “Усан парк барина” гэж хашаалсан газарт Усан парк биш Орон сууц барих зөвшөөрлийг БХБЯ-наас саяхан олгожээ

“Азидаа хамгийн томд тооцогдох усан парк, спорт цогцолбор барина” хэмээн Энхтайваны гүүрний зүүн талд Дунд гол урсдаг хэсэг газарт “Эм энд Жи” констракшн гэх компани 11.8 га газрын зөвшөөрөл авсан ч эцэстээ 25 давхар орон сууцны хороолол барьж эхэлсэн талаар бид анх мэдээлж байсан билээ. 

ВИДЕО: iSee.mn сайтын 2022 оны дөрөвдүгээр сарын 09-ны өдөр анх бэлтгэсэн нэвтрүүлэг.

Тэгвэл энэ үед “Эм энд Жи” констракшн ХХК нь барилгын ажлын болон тухайлсан объектын тусгай зөвшөөрөл авахгүй зөвхөн "Архитектур төлөвлөлтийн даалгавар" авснаар барилгын ажлаа эхэлсэн байдаг. Тодруулбал, тус компани нь энэ оны гуравдугаар сарын 23 /2022.03.23/-ны өдөр Нийслэлийн ерөнхий архитектор Н.Нацагдоржоос үйлчилгээтэй орон сууц барих "Архитектур төлөвлөлтийн даалгавар" авснаар барилгын ажлаа эхлүүлсэн байна.

Тэгвэл хамгийн ноцтой нь, "Олны хэл ам дагуулаад буй "Усан парк" барина гэж хашаалаад орон сууцны хороолол барьж буй “Эм энд Жи” констракшн ХХК-д саяхан Барилга хот байгуулалтын яам /БХБЯ/-наас "барилга барих зөвшөөрөл"-ийг нь олгожээ. 

Тодотговол, Барилга хот байгуулалтын яам 2022 оны зургадугаар сарын 16 /2022.06.16/-ны өдөр "МОГҮМБ" констракшн ХХК-д "Тухайлсан объектын тусгай зөвшөөрөл олгосон байх аж. Мөн энэ оны долдугаар сарын 04 /2022.07.04/-ны өдөр Барилгын ажил гүйцэтгэгч болох “БҮТИ” ХХК-д тухайлсан объектын тусгай зөвшөөрөл олгосон байна.

Түүнчлэн долдугаар сарын 07 /2022.07.07/-ны өдөр ”Эм Энд Жи констракшн” ХХК-ийн үйлчилгээтэй орон сууцны цогцолбор барилгад 002/2022 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгожээ.

Өөрөөр хэлбэл, Усны тухай хууль зөрчиж, Дунд голын усны голдирлыг алдагдуулах эрсдэлтэй “Эм энд Жи” констракшн ХХК-д Барилга хот байгуулалтын яам усан парк барих бус үйлчилгээтэй орон сууцны барилга барих зөвшөөрөл олгосон байх аж. Нөгөөтэй, “Эм энд Жи” констракшн ХХК Азидаа хамгийн томд тооцогдох усан парк, спорт цогцолбор барих нэрийдлээр 25 давхар үйлчилгээтэй орон сууцны барилга барих зөвшөөрөлгүй барьж эхлээд, улмаар Барилга хот байгуулалтын яамнаас зөвшөөрөл авсан нь энэхүү барилгын цаана хэн нэгэн эрх мэдэлтэн, албан тушаалтан байгаа юм биш биз гэх хардлагыг төрүүлж байна. Ямартай ч Усан паркийн асуудал олны анхаарлын төвд байгаа бөгөөд эл барилгатай холбоотой хэрэг Захиргааны хэргийн анхан шатны шүүх хурал удахгүй болох гэж байна.




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө