ОХУ-ын иргэд Монголд урт хугацаанд байх хүсэлтээ хуулийн дагуу өгвөл ГИХГ-аас шийдвэрлэж өгнө гэж мэдэгджээ

ОХУ-ын иргэд Монголд урт хугацаанд байх хүсэлтээ хуулийн дагуу өгвөл ГИХГ-аас шийдвэрлэж өгнө гэж мэдэгджээ

Энэ есдүгээр сарын 21-ны өдөр /2022.09.21/ ОХУ Украинд байлдах хүчээ зузаатгах зорилгоор "цэргийн хэсэгчилсэн дайчилгаа" зарласан. Харин тус шийдвэрийн улмаас ОХУ-ын цэргийн насны иргэд эх орноосоо дүрвэж, тус улсын ойролцоох орнуудын боомтуудад ачаалал нэмэгдээд буй. 

Тухайлбал, манай улсад сүүлийн долоо хоногийн хугацаанд Сэлэнгэ аймагт байх "Алтанбулаг" боомтоор ОХУ-ын 6268 иргэн орж ирээд байгаа гэсэн албаны мэдээлэл байгаа юм. Харин тус иргэдийн дийлэнх нь манай улсад 30 хоногийн хугацаатай жуулчны визээр орж ирсэн ба визний хугацаагаа сунгах хүсэлтээ Гадаадын иргэн харьяатын газарт илэрхийлээд байгаа аж. Иймд тус нөхцөл байдалтай холбогдуулан Гадаад иргэн харьяатын газраас, “ОХУ-ын иргэд урт хугацаанд Монголд амьдрах хүсэлтийг хууль ёсны дагуу өгвөл сурах, ажиллах, амьдрах зөвшөөрлийг нь ГИХГ-ын эрхийн хэмжээнд шийдвэрлэж өгнө" гэж мэдээлжээ.