Улаанбаатарт 9 градус дулаан байна

Улаанбаатарт 9 градус дулаан байна

Өнөөдөр\2022.10.01\ихэнх нутгаар үүлэрхэг, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, нутгийн зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуур болон Дархадын хотгороор 1 градус хүйтнээс 4 градус дулаан , Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 22-27 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна. Улаанбаатартүүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө сэрүүсэж 7-9 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.




“BONUS BOOST” BSB-д

3 цагийн өмнө