Өнгөрөгч долоо хоногийн Ням гараг /2022.09.25/-т Монголд ирээд удаагүй байсан ОХУ-ын иргэн Д нь манай улсын иргэн Г-тэй маргалдаж, улмаар түүний толгой руу алхаар цохиж хүнд гэмтэл учруулсан байдаг.
Харин тус хэрэгтэй холбогдуулж ОХУ-ын иргэн Д-г саатуулаад байгаа талаар ЦЕГ-аас мэдээлж байв.
Тэгвэл манай улсын иргэн Г нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаад өчигдөр /2022.09.30/ нас барсан харамсалтай явдал болжээ. Иймд иргэд та бүхний архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг анхааруулж тус мэдээллийг нийтэллээ.