Дарханхаан ууланд 14 жилийн өмнө нутагшуулсан хоёр аргалийн тоо толгой 18 болон өсжээ

Дарханхаан ууланд 14 жилийн өмнө нутагшуулсан хоёр аргалийн тоо толгой 18 болон өсжээ

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Дарханхаан ууланд  2009 онд нутагшуулсан хоёр аргаль өнөөдөр /2022.10.03/-ийн байдлаар 18 тоо толгой болон өсжээ. 

Ийнхүү 14 жил тус нутагт өсөн үржиж буй аргалийг сүргийн бүтцээр авч үзвэл дөрвөн угалз, хоёр хурга үлдсэн нь эм аргаль байна. Өмнө нь үржилд орохын тулд Мөнххаан сумын Нартын уул, Тэрэм зэрэг уулыг зорьдог байсан бол анхны төл эр гарч, өдгөө угалз болсноор нутагтаа үржилд орж, ийн сүрэг өсөхийн хэрээр аргаль тогтвортой нутаглах болжээ. Цаг агаар хүндэрвэл сум орон нутгийн зүгээс өвс тэжээл, хужир шүү, ус зэргийг тогтмол тавьж өгдөг байна. Мөн ард иргэд, малчид аргаль хонио үргээж, хөөж агнахыг цээрлэдэг. Учир нь Дарханхаан уулыг эртнээс тахин шүтэж ирсэн бөгөөд аргалийг уулын эзэн хэмээн хайрлаж хамгаалдаг учир ан амьтан өсөж үржих таатай нөхцөл бүрдсэн ажээ.




ГҮМҮДА-Тэр ертөнц

56 минутын өмнө