Улаанбаатарт 5 градус дулаан байна

Улаанбаатарт 5 градус дулаан байна

Өнөөдөр\2022.10.04\нутгийн өмнөд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй, өдөртөө Алтайн өвөр говиор хур тунадас орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэс, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 10-15 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө 3-5 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.