Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигийн дагуу 2022 оны намрын “Бүх нийтээр мод тарих өдөр” 10 дугаар сарын 8-нд тохиож байна. Энэ өдөр бүх нийтээр байгаль эхээ дээдлэх үзлийг түгээн дэлгэрүүлж, мод тарих, ногоожуулах хөдөлгөөнийг олон нийтийн үйлс болгон өрнүүлдэг уламжлалтай.
