Улаанбаатарт 8 градус дулаан байна

Улаанбаатарт 8 градус дулаан байна

Өнөөдөр\2022.10.06\баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр хур тунадас орно. Салхи нутгийн баруун хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 

Өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна. Улаанбаатарт өдөртөө  үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө 6-8 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.




Улаанбаатарт 8 градус хүйтэн байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ