АН-ын ҮБХ-ны ээлжит бус шуурхай хурал маргааш зарлагдав

АН-ын ҮБХ-ны ээлжит бус шуурхай хурал маргааш зарлагдав

Ардчилсан нам маргааш 11:00 цагт Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны ээлжит бус шуурхай хуралдаан зарлажээ. Тус хуралдаанаар цаг үеийн асуудлуудыг хэлэлцэж тодорхой шийдвэрүүд гаргах юм байна.  

Энэ үеэрээ намынхаа дотоод нилээн чухал асуудлыг шийдвэрлэхээс гадна, Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшигч Ж.Оюунбаатарыг батламжлах ажээ. Ардчилсан намын шинэчилсэн Дүрмийн хүрээнд намын анхан, дунд шатны гишүүдийн саналаар тодорсон нэр дэвшигчийг хэлэлцэн батлах дүрэмтэй билээ.