УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг АТГ-аас өчигдөр /2022.10.06/ орой АТГ-аас 48 цагийн хугацаатай саатуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Түүнийг эрх мэдэл албан тушаалаа ашиглан өөрийн туслах Г.Аюулгүйг Хөгжлийн банкнаас Капитал банкнаар дамжуулан 12.6 тэрбум төгрөгийн зээл авахад эрх бүхий албан тушаалтанд нөлөөлсөн гэх нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр саатуулсан гэдгийг эх сурвалж мэдээлсэн.
Тэгвэл Ж.Батзандан нарыг саатуулсан хугацааг сунгах хүсэлтийг прокуророос гаргаж, улмаар өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ж.Батзандан, Г.Аюулгүй нарыг 30 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Ж.Батзандан нарын холбогдсон хэргийн талаарх мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.