Завхан аймгийн "Солонготын даваа"-ны автозамын зорчих хэсгийг нээжээ

Завхан аймгийн "Солонготын даваа"-ны автозамын зорчих хэсгийг нээжээ

Завхан аймгийн Солонготын даваа орчимд цас орж шуурсны улмаас Зам, тээврийн хөгжлийн сайдын А/268 тушаалаар өчигдөр 20:00 цагаас эхлэн авто замын хөдөлгөөнийг нь хаасан. Тэгвэл уг замын зорчих хэсгийн цасыг зам арчлалт хариуцсан "Завхан АЗЗА" ТӨХК хусаж арилган давс, элс, хайрга цацаж зорчих хэсгийг өнөөдөр /2022.10.08/ 10:30 цагт нээжээ. Иймд иргэд жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаж замын нөхцөлд хурдаа тохируулж өвлийн дугуйтай оролцохыг анхааруулж байна.