Ирэх долоо хоногт ихэнх нутгаар ДУЛААРЧ, цаг агаар тогтуун байна

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар ДУЛААРЧ, цаг агаар тогтуун байна

Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар хур тунадас орохгүй, цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна. Маргааш буюу энэ сарын 10-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, энэ сарын 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно. 

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 13-нд нутгийн хойд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 

Маргааш буюу энэ сарын 10-наас ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 3  градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.