Улаанбаатарт 12 градус дулаан байна

Улаанбаатарт 12 градус дулаан байна

Өнөөдөр\2022.10.10\баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр үүлшиж, ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Өдөртөө Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 3-8 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 12-17 градус,  бусад нутгаар 7-12 градус дулаан байна. Улаанбаатарт цэлмэг, зөөлөн салхитай, өдөртөө 10-12 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.