О.Баасанхүү: Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан нь Үндсэн хууль зөрчиж байна

О.Баасанхүү: Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан нь Үндсэн хууль зөрчиж байна

Өнөөдөр /2022.10.10/ гишүүдийн зүгээс эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудад нэмэлт өөрчлөлт оруулсан нь Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэлээр гомдол гаргаж буй талаараа УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү мэдээлэл хийлээ.

Тэрбээр, “Гишүүдийн зүгээс эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудад нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Энэхүү нэмэлт өөрчлөлтийн гол зорилго нь юу вэ гэхээр ялла, эсвэл цагаатга гэсэн шүүхээс буцдаг асуудлыг болиулъя гэсэн хуулийн төсөл өргөн барьжээ. Энэ хуулийн төслийг сая хянаж үзээд харамсалтай нь тухайн хуулийн бодлого, үзэл баримтлал, хүсэл нь зөв байж болох хэдий ч хууль өөрөө МУ-ын үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна. МУ-д шүүх, гүйцэтгэх, хууль тогтоох засаглал байдаг. Харамсалтай нь өнөөдөр шүүх засаглал маань шүүх засаглалаа хамгаалаад иргэн О.Баасанхүү биш Улсын дээд шүүхийн зүгээс бүгд хурлаараа хуралдуулаад эдгээр заалтуудыг Үндсэн хууль зөрчсөн байна гэдэг асуудлаар хандах ёстой. Миний мэдээлэл хийж буй шалтгаан нь нийт шүүгчдийн хуралдааныг зарлаад энэ асуудлыг шийдээч ээ гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл энэ хуулийн заалт нь эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16.5,6,7 гэсэн заалтуудад өөрчлөлт оруулсан байна. Энэ хуулийн өөрчлөлтийн үндсэн санаа нь юу вэ гэхээр шүүх хуралдааныг 1-60 хоногийн хугацаанд шүүгч өөрийн үзэмжээрээ хойшлуулаад хойшилсон хугацаандаа шүүх шийдвэр гаргаад гаргасан шүүхийн шийдвэрээ прокурорт хэргийг хүлээлгэж өгнө. Ингэхдээ прокурорт тодорхой үүрэг өгнө гэж байгаа юм. Нэгдүгээрт ял шийтгэлийг хүндрүүл, шүүгдэгч хохирогчоос ямар нэгэн гомдол гаргах юм бол тухайн гомдлыг шийдвэрлэ. Ялын дүгнэлтийг уншиж танилцуулах ийм үүргүүдийг өгнө. Тэгэхээр Монгол улсад хүчин төгөлдөр ямар хууль байгаа вэ гэхээр эрүүгийн хэрэгт хяналт тавих үүрэг нь зөвхөн прокурорт, дээрээс нь эрүүгийн хэргийн гүйцэтгэлд хяналт тавихаас гадна иргэн хувь хүн өөрөө гомдол гаргах эрхтэй. Гэтэл харамсалтай нь энэ хуулиар шүүхийн шийдвэрт гомдол гаргаж болохгүй гээд биччихсэн байна” гэжээ.




ТЕНДЕРИЙН УРИЛГА

3 цагийн өмнө