ШУУРХАЙ: Ж.Батзандан нарыг гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталж, сүрдүүлсэн зэрэг үндэслэлээр 30 хоног баривчилжээ

ШУУРХАЙ: Ж.Батзандан нарыг гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталж, сүрдүүлсэн зэрэг үндэслэлээр 30 хоног баривчилжээ

УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг АТГ-аас энэ сарын 06-ны өдөр /2022.10.06/ АТГ-аас 48 цагийн хугацаатай саатуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Түүнийг эрх мэдэл албан тушаалаа ашиглан өөрийн туслах Г.Аюулгүйг Хөгжлийн банкнаас Капитал банкнаар дамжуулан 12.6 тэрбум төгрөгийн зээл авахад эрх бүхий албан тушаалтанд нөлөөлсөн гэх нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр саатуулсан гэдгийг эх сурвалж мэдээлсэн. 

Тэгвэл Ж.Батзандан нарыг саатуулсан хугацааг сунгах хүсэлтийг прокуророос гаргаж, улмаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ж.Батзандан, Г.Аюулгүй нарыг 30 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байдаг. Тэгвэл тэднийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалт, мөн хуулийн 14.10 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 14.13 дугаар зүйлийн 1, 8, 9, 10 дахь хэсэгт тус тус зааснаар яллагдагч Ж.Батзандан, Г.Аюулгүй нарт нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйл. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ

  • 1.2.шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа;
  • 1.3.гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа;

14.10 дугаар зүйл.Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах хугацаа

  • 1.Яллагдагчийг цагдан хорих үндсэн хугацаа 1 сар байна.
  • 5.Баривчлагдсан хугацааг цагдан хорих хугацаанд оруулж тооцно. Баривчлагдсан 24 цаг хүртэл хугацааг цагдан хоригдсон 1 хоногоор тооцно.



ТЕНДЕРИЙН УРИЛГА

4 цагийн өмнө