Увсын Өмнөговь сумын нэр бүхий албан тушаалтанг Эрдэнэбүрэнгийн УЦС-тай холбоотойгоор АТГ-т шалгуулахаар ханджээ

Увсын Өмнөговь сумын нэр бүхий албан тушаалтанг Эрдэнэбүрэнгийн УЦС-тай холбоотойгоор АТГ-т шалгуулахаар ханджээ

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын барилга угсралтын бэлтгэл ажлын хүрээнд Ерөнхий гүйцэтгэгч “Пауэр Чайна- Чэнгдү” ХХК-ий Увс аймгийн Өмнөговь сумын нутаг дэвсгэр “Шижигтийн хавцал” гэх газарт ажиллах явцад нутгийн иргэдээс эсэргүүцэл үзүүлсэн. 

Тэгвэл эл үйлдэл нь Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлд зааснаар Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж иргэн Б, Л, О, Б нарын 4 иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус бүр 150 нэгжээр торгож зөрчлийн гомдол, мэдээллийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна. 

Шалгалтын явцад Увс аймгийн Өмнөговь сумын албан тушаалтан “Д” нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдсон тул харьяаллын дагуу Авилгатай тэмцэх газарт шилжүүлэх саналтайгаар Увс аймгийн прокурорын газарт өнөөдөр /2022.10.10/ хүргүүлжээ. 




ТЕНДЕРИЙН УРИЛГА

3 цагийн өмнө