Самарт яваад сураггүй алга болсон иргэнийг эрэн хайх ажлыг ар гэрийнхэнтэй нь зөвшилцөөд зогсоожээ

Самарт яваад сураггүй алга болсон иргэнийг эрэн хайх ажлыг ар гэрийнхэнтэй нь зөвшилцөөд зогсоожээ

Самарт яваад есдүгээр сарын 30-ны өдөр сураггүй алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл тус эрлийг ар гэрийнхэнтэй төвшилцөөд зогсоосон байна. Энэ талаар Онцой байдлын ерөнхий газраас дараах мэдээллийг өглөө. 

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргих багийн “Гурван шар” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 150 км, сумын төвөөс баруун урд зүгт 60 км/-т есдүгээр сарын 26-ны өдөр Цагааннуур сум руу самар түүхээр 8 хүн явснаас иргэн Ө нь есдүгээр сарын 30-ны өдрийн 02:00 цагаас хойш сураггүй алга болсон тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ үү гэсэн хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас аравдугаар сарын 06-ны өдрийн 12:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн Алтанбулаг сумын харьяат иргэн Ө /43 настай, эрэгтэй/-ыг аравдугаар сарын 10-ны өдрийн 07:30 цагаас 17:00 цаг хүртэл Оргих багийн Гурван шар гэдэг газраас баруун зүгт Нарангийн даваа гэдэг газар хүртэл 25 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж зогсоосон байна.  




ТЕНДЕРИЙН УРИЛГА

4 цагийн өмнө