ТОДРУУЛГА: “Ланд-200” автомашины жолооч эсрэг урсгалд орж долоон автомашиныг мөргөж, 12 настай хүүхдийг гэмтээжээ /ВИДЕО/

ТОДРУУЛГА: “Ланд-200” автомашины жолооч эсрэг урсгалд орж долоон автомашиныг мөргөж, 12 настай хүүхдийг гэмтээжээ /ВИДЕО/

Баянзүрх дүүрэгт өчигдөр /2022.10.10/ долоон автомашиныг мөргөсөн зам тээврийн ноцтой осол гарсан тухай мэдээлэл цахим орчинд олны анхаарлыг татаад байгаа. Иймд бид энэ ослын талаар Тээврийн цагдаагийн албаны урьдчилсан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Отгонтамираас тодруулсан юм. 

Тэрбээр "Энэ сарын 10-ны 18:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хотхоны хойд талын авто замд "Ланд-200" маркийн автомашины жолооч эсрэг урсгал руу орж долоон автомашиныг мөргөж, нийт найман автомашин холбогдсон зам тээврийн осол гарсан.

Уг ослын улмаас гарцаар зам хөндлөн гарч байсан 12 настай хүүхдийг мөргөж гэмтээсэн. Осолд өртсөн хүүхэд эрүүл мэндийн байгууллагын хяналтад байгаа бөгөөд хүүхдийн гэмтлийн зэргийг тогтоохоор шүүх эмнэлэгт үзүүлсэн.

Одоогоор шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй байгаа бөгөөд хэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатандаа явж байна. Мөн осолд өртсөн жолооч болон тээврийн хэрэгслийн хохирол, гэмтлийг тогтоохоор ажиллаж байгаа" гэлээ. Ташрамд өгүүлэхэд, Осол гаргасан жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан бөгөөд ослын шалтгааныг тогтоохоор цагдаагийн байгцууллага ажиллаж байгаа аж. 




ТЕНДЕРИЙН УРИЛГА

4 цагийн өмнө