Улаанбаатарт 10 градус дулаан байна

Улаанбаатарт 10 градус дулаан байна

Өнөөдөр\2022.10.12\ихэнх нутгаар солигдмол үүлтэй, өдөртөө Дарьгангын тал нутгаар ялимгүй хур тунадас орно. Салхи Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр.

Өдөртоо Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна. Улаанбаатарт үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр, өдөртөө 8-10 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.