Гадаад улс руу оргон зайлахыг завдсан хэргээр нэг сар саатуулагдсан Э.Цэрэндолгор суллагджээ

Гадаад улс руу оргон зайлахыг завдсан хэргээр нэг сар саатуулагдсан Э.Цэрэндолгор суллагджээ

Иргэн Э.Цэрэндолгорыг гадаад улс руу нисэх гэж байхад нь "оргон зайлах"-ыг завдсан гэх үндэслэлээр энэ оны есдүгээр сарын 11-ний өдөр цагдаагийн байгууллагаас саатуулсан билээ. 

Улмаар түүнийг урд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн гэх үндэслэлээр шүүгчийн захирамжаар нэг сар цагдан хорих шийдвэр гаргасан байдаг. Тэгвэл иргэн Э.Цэрэндолгорт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ өчигдөр буюу аравдугаар сарын 11-ний өдөр дуусаж, тэрбээр суллагдсан байна. 

Эргэн сануулахад, иргэн Э.Цэрэндолгорыг олон нийтийн фейсбүүк цахим сүлжээнд худал мэдээлэл тарааж хүний нэр төр, алдар хүндэд халдсан нөхцөл байдал тогтоогдож Баянзүрх дүүргийн прокурорын газраас энэ оны 03 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж Эрүүгийн .... дугаартай хэрэгт шалгагдаж байсан.

"Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ /ТСАХ/ авагдсан яллагдагч ЭХХШТХ-ийн 14.3 дахь хэсгийн 1 дэх хэсэгт зааснаар ажил эрхлэлтийн байдал, байнга оршин суугаа газрын хаяг, холбоо барих утсны дугаар, шуудангийн хаяг өөрчлөгдсөн, эсвэл өөрчлөх гэж байгаа талаар шүүх прокурор мөрдөгчид дариу мэдэгдэнэ гэсэн заалтыг зөрчиж, гадагш явах гэж байсан тул түүнийг түр саатуулан шалгалтын ажиллагаад явуулж байгаа. ТСАХ зөрчсөн тохиолдолд ТСАХ-г өөрчлөх үндэслэл болдог" гэдгийг тухайн үед цагдаагийн байгууллагаас мэдээлж байсан юм. 




ТЕНДЕРИЙН УРИЛГА

4 цагийн өмнө