СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 67 настай эмэгтэйн хоолойг боож, дээрэмдэхийг завджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 67 настай эмэгтэйн хоолойг боож, дээрэмдэхийг завджээ

Цагдаагийн байгууллагад энэ сарын 10 /2022.10.10/-ны өдрийн 19:30 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Манай ээжийн амыг дарж дээрэмдэхийг завдсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Ингээд дуудлага, мэдээллийг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгахад 38 настай, эрэгтэй “Н” гэгч нь согтуурсан үедээ 67 настай, эмэгтэй “Л”-ийг түлхэж унагаан, хоолойг нь боож дээрэмдэхийг завдсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ. Иймд иргэд та бүхнийг өндөр настай хүмүүсийн шөнө оройн цагаар ганцааранг нь явуулахгүй байхыг сэрэмжлүүлж тус мэдээллийг нийтэллээ. 




ТЕНДЕРИЙН УРИЛГА

1 цагийн өмнө