Монголд газардсан ОХУ-ын жижиг оврын онгоц хоёр хүнтэй ирээд, Новосибирск хот руу буцаж нисчээ

Монголд газардсан ОХУ-ын жижиг оврын онгоц хоёр хүнтэй ирээд, Новосибирск хот руу буцаж нисчээ

ОХУ-ын төрийн далбаатай, жижиг оврын онгоц өчигдөр /2022.10.11/ тус улсаас манай улсын Хөшигийн хөндий дахь олон улсын нисэх буудалд газардаад хэсэг хугацааг өнгөрөөгөөд буцсан байна. Иймд тус онгоцоор хэн, ямар зорилготой ирэв гэх мэдээлэл твиттер сүлжээнд олны анхааралд ороод байгаа юм.

Учир нь Орос, Украины асуудлаас үүдэн ОХУ олон улсын хоригт орсон тул нислэгүүд нь ч хязгаарлагдаад байгаа юм. 

Тэгвэл бид нислэгийн талаар ИНЕГ-ын албаны эх сурвалжаас тодруулахад "Өчигдөр буюу аравдугаар сарын 11-ний өдрийн 06 цаг 30 минутад "Чингис хаан" олон улсын Нисэх онгоцны буудалд ОХУ-ын Новосибирск хотоос RA2734 дугаартай нисэх онгоц газардсан. Тухайн онгоцоор хоёр хүн Монголд ирсэн бөгөөд энэ нь захиалгат нислэг байсан" гэх хариултыг өглөө. Мөн тус нислэг нь ямар нэг улс төрийн айлчлалтай холбоотой албаны нислэг биш бөгөөд бизнесийн нислэг байсан гэдгийг өөр нэг эх сурвалж бас мэдээлсэн юм.