СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Архидан согтуурсан үедээ эхнэрээ хутгалж амь насыг нь хөнөөжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Архидан согтуурсан үедээ эхнэрээ хутгалж амь насыг нь хөнөөжээ

Энэ аравдугаар сарын 09-ны өдөр /2022.10.09/ Архидан согтуурсан үедээ 12 жил ханилсан эхнэрээ хөнөөсөн харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, СХД-ийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 32 настай эмэгтэй Р-ийг нөхөр болох 37 настай Н нь архидан согтуурсан үедээ нэг удаа хутгалж амь насыг нь хөнөөсөн байжээ. Тэд хоёр хүүхдийн хамт амьдардаг байсан бөгөөд одоогоор шалгалтын ажиллагаа явагдаж байгаа аж.

Иймд иргэд архи согтууруулах ундааны зүйлийг тохируулан хэрэглэж, гарах эрсдлээс анхааруулах үүднээс тус мэдээллийг нийтлэв.