Орхон голын гүүрнээс осолдсон иргэний автомашиныг татан гаргасан бол, жолоочийг нь эрэн хайж байна

Орхон голын гүүрнээс осолдсон иргэний автомашиныг татан гаргасан бол, жолоочийг нь эрэн хайж байна

Орхон голын гүүрнээс автомашинтайгаа унасан 31 настай эрэгтэйг хайж байна. 

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охиндий багийн “Орхон голын гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 20 км, сумын төвөөс баруун хойд зүгт 4 км/-т “Орхон” голын гүүрэн дээрээс “Приус-20” загварын суудлын автомашин гүүрний хашлага даван унаж, живсэн гэсэн дуудлагыг аравдугаар сарын 11-ний өдрийн 08:13 цагт Цагдаагийн байгууллагаас хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 4 км замыг туулан очиход, иргэн Ш-ийн “Тоёота Приус -20” загварын суудлын автомашин Орхон голын усанд живсэн байсныг 30 минут ажиллан татан гаргажээ.

Тус автомашины жолооч Ш /31 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 19:30 цаг хүртэл осолдсон газраас хойд зүгт 32 км/-т Шаамарын салаа гэдэг газар хүртэл завиар урсаж, мөн 3 метрийн гүнд 4 удаа шумбалт хийн зохион байгуулсан. Аравдугаар сарын 12-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.