"ХБ-ны асуудлаар 86 яллагдагчид холбогдох хэрэг шүүхэд шилжинэ" гэж АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга М.Даваатогтох мэдэгдлээ

"ХБ-ны асуудлаар 86 яллагдагчид холбогдох хэрэг шүүхэд шилжинэ" гэж АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга М.Даваатогтох мэдэгдлээ

Хөгжлийн банкны зээлийг шалгах УИХ-ын түр хороо яг одоо хуралдаж байна. Хуралдааны үеэр АТГ-ын дарга Мөрдөн шалгах хэлтсийн дарга М.Даваатогтох Хөгжлийн банкны зээлтэй холбоотой 86 хүнд холбогдох хэргийг шалгаад шүүхэд шилжүүлж байгаагаа мэдэгдлээ.

Тодруулбал тэрбээр, “АТГ-аас 15 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гараад Хөгжлийн банкны хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Эхний ээлжинд 86 яллагдагчид холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэхээр ажиллаж байна. Эдгээр дотор зээлээ бүрэн төлсөн аж ахуй нэгж байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 769 тэрбум төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн байгаа. Зээл төлсөн эсэхээс үл хамаарч энэ 86 хүний гэм буруугийн асуудал шүүхээр яригдана” гэлээ.