Улаанбаатарт 13 градус дулаан байна

Улаанбаатарт 13 градус дулаан байна

Өнөөдөр\2022.10.13\төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Салхи нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө 11-13 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.