Сүхбаатар аймгийн "Хунгийн баяр" энэ сарын 21-нд Дарьганга сумын Ганга нууранд болно

Сүхбаатар аймгийн "Хунгийн баяр" энэ сарын 21-нд Дарьганга сумын Ганга нууранд болно

Жил бүрийн намар Монгол орны өнцөг булан бүрээс нисэн ирсэн "Хунгийн чуулган" байгалийн эрчим хүч болсон Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Ганга, Дуут нууранд болдог билээ. Тэгвэл 2022 оны шувуудаа алдаршуулах хунгийн баяр энэ сарын 21-нд зохион байгуулагдах юм байна. Одоогоор Ганга нууранд 2000 гаруй хун чуулжээ.

Энэхүү баяраар Дарьганга ёс заншил, нүүдэлчдийн соёлыг харуулсан үйл ажиллагаа болохоос гадна Дарьгангын удамт уран дархчуулын бүтээлийн үзэсгэлэн, үйлдвэрлэл эрхлэгчдийн брэнд бүтээгдэхүүний худалдаа болох юм. Дарьганга сумын ЗДТГ-аас тус баярыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд үүнийг аялал жуулчлалын томоохон эвнет болгохыг зорьж буй аж.