ФОТО: Ирэх ням гарагт Улаанбаатар хотын "Хун нуур"-ыг цэвэрлэж, шувууд ажих аян зохион байгуулна

ФОТО: Ирэх ням гарагт Улаанбаатар хотын "Хун нуур"-ыг цэвэрлэж, шувууд ажих аян зохион байгуулна

Дэлхийн нүүдлийн шувуудын өдрийг тохиолдуулан "Хун нуурын шувуудаа хамгаалъя" уриан дор Төрийн болон ТББ-уудын төлөөллүүд хамтран Хун нуураа цэвэрлэх аяныг жил бүр зохион байгуулдаг билээ. Энэ жилийн уг сайн дурын үйл ажиллагааг аравдугаар сарын 16-нд буюу энэ ням гараг /2022.10.14/-т 11:00 цагаас зохион байгуулахаар болжээ.

Энэхүү аяны үйл ажиллагаагаар Хотын экологи, Ус намгархаг газрын хамгаалал, ач холбогдлын талаар танин мэдэхүйн мэдээллийг хүргэхээс гадна, нуурын шувуудыг ажиглах, нуур орчмын хогийг цэвэрлэх зэрэг үйл ажиллагаанууд явуулах юм байна.

Хун нуур

Хун нуур нь Сонгинохайрхан Уулын (СХУ) бэлд орших, хуучин карьерээс тогтсон цэнгэг устай нуур бөгөөд олон зүйлийн амьтан, ургамлын гол амьдрах орчин төдийгүй шувуудын үржих, амрах, идээшлэх чухал ус намгархаг газруудын нэг юм.

Судалгаагаар тус нуур нь хотын экосистемд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд шар усны үер, дуу чимээ, бохирдлыг өөртөө шингээдгээс гадна, олон зүйлийн амьтан, ургамлын гол амьдрах орчин болж буйг тогтоожээ. Мөн олон нийтийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газруудыг нэг юм.

Эх сурвалж: Saraana Nature Conservation Foundation

ФОТО: