Өнөөдөр /2022.10.15/ нутгийн зүүн хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй, өдөртөө төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Алтайн өвөр говиор 10-15 градус, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 2-7 градус дулаан байна. Улаанбаатарт үүлэрхэг, уулаараа ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө 0 градус орчим байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.