Увс аймгийн Бөхмөрөн сумын хоёрдугаар багийн “Ачит нуур” гэдэг газар аравдугаар сарын 15-ны өдрийн 03:33 цагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Аймгийн төвөөс баруун хойд зүгт 150 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 17 км-т газар хөдөлсөн бөгөөд газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн. Хохирол учраагүй тухай ОБЕГ-аас мэдээллээ.
