ОХУ-аас Монгол Улсын хил даван орж ирсэн хээрийн түймрийг хилийн цэргийн алба хаагчид бүрэн унтраажээ

ОХУ-аас Монгол Улсын хил даван орж ирсэн хээрийн түймрийг хилийн цэргийн алба хаагчид бүрэн унтраажээ

Увс аймгийн Сагил сумын Үүрэг нуур багийн “Гулзадын-Эх” гэдэг газар ОХУ-аас Монгол Улсын хилийн дугаар тэмдэгтийн чиглэлээр түймэр орж ирсэн хээрийн түймрийг унтраажээ. 

Энэ тухай дуудлагыг аравдугаар сарын 16-ны өдрийн 19:17 цагт хүлээн авсан байна. Улмаар хилийн цэргийн 0245 дугаар ангийн алба хаагчид шуурхай ажиллаж 21:40 цагт унтраасан талаар ОБЕГ мэдээллээ.