Улаанбаатарт 12 градус дулаан байна

Улаанбаатарт 12 градус дулаан байна

Өнөөдөр\2022.10.18\нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй, өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулсаар нутгаар хур тунадас орно. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр.

Өдөртөө Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчмоор 1-6 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Идэр, Тэс, Байдраг, Эг, Үүр голын хөндийгөөр 5-10 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө 10-12 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнээс мэдээллээ.