Сүхбаатар аймгийн таван суманд зэрлэг ан амьтдыг хамгаалж зан төлөвийг тодорхойлох зорилгоор камер байршуулжээ

Сүхбаатар аймгийн таван суманд зэрлэг ан амьтдыг хамгаалж зан төлөвийг тодорхойлох зорилгоор камер байршуулжээ

Сүхбаатар аймгийн БОАЖГ-аас өнгөрсөн зургадугаар сард таван сумын 10 хэсэг газарт камер байршуулжээ.

Эдгээр камерын тусламжтайгаар авсан гэрэл зургаас ан амьтны зүйлийн бүрдэл, тоо толгой, зан төлөвийг тодорхойлдох юм байна. Автомат камер байршуулсан тухайн газруудад монгол тарвага, халиун буга, бор гөрөөс, саарал чоно зэрэг зэрлэг ан амьтад нутагшдаг аж.

Биологийн олон янз байдлыг хамгаалах, экосистемийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр БОАЖГ-аас хийж хэрэгжүүлж буй ажлуудын нэг бол энэхүү камержуулалт бөгөөд аймгийн хэмжээнд тархсан ан амьтныг хамгаалах, судлах, хулгайн анд өртөх байдлыг бууруулах өндөр ач холбогдолтой юм. Ингэснээр зэрлэг ан амьтдыг хамгаалах ажилд бодит ахиц гарна гэж үзэж байна. Уг ажлыг 14 сая төгргөөр гүйцэтгэсэн бөгөөд Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас санхүүжүүлжээ.