ШУУРХАЙ: Хөвсгөл нуурын тусгай хамгаалалттай газарт нэвтрэн гахай агнасан бүлэг этгээдийг илрүүлжээ /ФОТО/

ШУУРХАЙ: Хөвсгөл нуурын тусгай хамгаалалттай газарт нэвтрэн гахай агнасан бүлэг этгээдийг илрүүлжээ /ФОТО/

Хөвсгөл нуур орчмын тусгай хамгаалалттай газарт бүлэг этгээд гахай агнасан зөрчил гарчээ.

Тодруулбал, Хөвсгөл нуурын баруун эргийн Онгологийн сайр гэх газар зөрчлийн шинжтэй ул мөр илэрсэн тул тус хамгаалалтын захиргааны дарга, мэргэжилтэн, улсын байцаагч, байгаль хамгаалагч нарын 10 хүнтэй шуурхай бүрэлдэхүүн ажиллаж нотлох баримт, ул мөрөөр гахай агнасан дөрвөн иргэнийг олж тогтоон зөрчил үйлдэхдээ ашигласан техник хэрэгсэл, буу, сум, уналга зэргийг хураан авч прокурорын байгууллага, экологийн цагдаагийн албанд шилжүүллээ.

Тухайн зөрчлийг үйлдсэн дөрвөн иргэн нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 18-р зүйлийн 18.3 дахь заалт, 11-р зүйлийн 11.4-т /Ан амьтны тооллого, тэдгээрийн тоо, нас,  хүйс, сүргийн бүтцийг зохицуулах батлагдсан хөтөлбөр, аргачлалын дагуу явуулах/ зааснаас өөр зориулалтаар ан амьтан агнах, барих, үргээх, тэдгээрийн үүр, ичээ, нүх, ноохойг хөндөх, эвдэж сүйтгэхийг хориглосон заалтыг зөрчсөн нь тогтоогдсон тухай Хөвсгөлийн Улсын Тусгай Хамгаалалттай Газрын Хамгаалалтын Захиргаа  мэдээллээ.

ЗӨРЧЛИЙН БАРИМТ ФОТО: