ФОТО: Ховордож буй шувуудын нутаглаж буй Гүн-Галуут орчмын ус намгархаг газрыг хамгаалах төсөл хэрэгжиж эхэллээ

ФОТО: Ховордож буй шувуудын нутаглаж буй Гүн-Галуут орчмын ус намгархаг газрыг хамгаалах төсөл хэрэгжиж эхэллээ

Гүн-Галуут орчмын ус намгархаг газрын хамгаалал төсөл хэрэгжихээр боллоо.

Монголын Эмэгтэйчүүдийн Сангийн хэрэгжүүлж буй "Уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг бууруулах үйл ажиллагааг манлайлагч эмэгтэйчүүд" төслийн тэтгэлэгт хөтөлбөрт "Гүн-Галуут орчмын ус намгархаг газрын хамгаалал" төсөл шалгаран, хэрэгжихээр болжээ. Төслийн хүрээнд Гүн-Галуут орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн усны чанарын судалгаа, хаягжуулах юм. Мөн олон нийтэд мэдлэг мэдээлэл түгээх ажлын хүрээнд сургалт, сурталчилгаа, уулзалт хэлэлцүүлгүүд зохион байгуулах аж.

Ташрамд дурдахад, Гүн-Галуут нь монгол орны нэн ховор, ховордож буй шувуудын суурьшлын бүс нутгуудын нэг юм. Тус газарт олон төрлийн шувууд нутагшиж, нүүдэлж амьдардаг бөгөөд холбогдох албаныхан жил бүр шувуудыг тооллого судалгаа хийж хамгаалдаг билээ. 

ФОТО: